Хүүхдийн эрх зөрчигдсөн хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь  

 

Шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ДШМ/25 тоот магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчинтэй

2024 оны 04 сарын 09-ний өдөр, шийдвэр-тойм: дугаар 02

Иргэн А нь  насанд хүрээгүй иргэнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба А нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан  хохирлыг нөхөн төлж хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна. 

Прокуророос  А-д холбогдох хэргийг  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх  үндэслэлтэй гэж түүнд оногдуулах ялын  хэмжээг   А-д танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.  

Давж заалдах шатны шүүхэд:  

Прокуророос "шүүх хэргийг прокурорт буцаахдаа ямар ажиллагаа хийлгэх талаар дурьдаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн" гэж эсэргүүцэл гаргасан.

 

Давж заалдах шатны шүүхээс:

Хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн шүүгчийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй  үндэслэлээ  тодорхой зааж прокурорт  хэргийг буцаахгүйгээр хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлт хийж прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн.

            Хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн  хэрэг хянан шидвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчийг дангаар нь оролцуулах  эцэг эх  өөрсдийн нэр хүнд бусад эрх ашгийг хамгаалах үүднээс  хүүхдийн эрхийг  хөндөх магадлалтай байгаа байдлыг харгалзан  төр хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүргийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх ашгийг хамгаалах төрийн байгууллагыг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах,  хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шийдвэр гаргаж байгаа  нь  зохимжтой эсэх талаар прокуророос зохих дүгнэлт хийх шаардлагатай талаар магадлалдаа тусгасан.

 

 

Тойм бэлтгэсэн:  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин

 

  

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.