“Тэнсэх” гэдэг ойлголт нь ялын төрөлд хамаарахгүй

Шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ДШМ/24 тоот магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчинтэй

Шүүхийн шийдвэрийн хураангуй 04

Иргэн Алтан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эгчийнхээ байшингийн цонхыг хагалж нэвтэрсэн, асаалттай байсан тээврийн хэрэгслийг зорирлогогүйгээр жолоодож явсан гэмт хэргүүдэд буруутгагдан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжиж ирснийг хүлээн аваад шүүх дээрх хэргүүдэд гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэхдээ хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрүүгийн хариуцлагыг нэг хэрэгт оногдуулсан ба нөгөө хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж тэнсэх эрүүгийн хариуцлагадаа зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн.  

 

Давж заалдах шатны шүүхэд  

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн шийтгэх тогтоолыг зөвтгөж өөрчлөлт оруулах тухай эсэргүүцэл гаргасан.

 

Давж заалдах шатны шүүх

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулинд нийцээгүй гэж үзсэн бөгөөд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэдэг ойлголт нь хуулинд заасан ялын төрөлд байдаггүй тул тэнсэх хариуцлагад ялыг нэмж нэгтгэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн алдаа болсон гэж дүгнэсэн.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хууль зөрчсөн шийдвэрт өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлага, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.