ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ НЬ  ШҮҮХИЙН НОТОЛГООНЫ ХЭРЭГСЭЛ БОЛНО

 

Шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  208/МА2024/00071 тоот магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

Шүүхийн шийдвэрийн хураангуй 01

Иргэн Х.Дорж хариуцагч  А.Б.Д нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшилээс гаргуулах шаардлагтай, үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигч тогтоолгох эсхүл үл хөдлөх хөрөнгийн үнэ 14.500.000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага бүхий хэргийг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шидвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхэд:  

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргасан.   

 

Давж заалдах шатны шүүхээс:

            Хэргийг  хянан  хэлэлцээд  хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлийн гар бичмэл нь шүүх хуралдааны бичлэгээс эрс зөрүүтэй бичигдсэн тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлцүүлэхээр буцааж  шийдвэрлэсэн.

            Шүүх хуралдааны тэмдэглэл нь  шүүхийн нотолгооны хэрэгслийн нэг төдийгүй шүүх мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахин биелүүлсэн зэргийг харуулах баримт бөгөөд хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчдын тайлбарыг тусгахдаа үг бүрчлэн бичих  боломжгүй бол агуулгыг алдагдуулахаар бичиж болох боловч  харин шүүх хуралдаанд оролцож буй гэрчийн мэдүүлгийг аль болох үг бүрчлэн бичих шаардлагатай. 

            Гэтэл  шүүх хуралдааны тэмдэглэлд гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбарыг дутуу бичсэн зарим тайлбарыг  орхигдуулсан нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэл болно.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.