Хураангуй бэлтгэсэн:
Ерөнхий шүүгч Г.Давааренчин
Шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/102 тоот Магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Шүүхийн шийдвэрийн хураангуй 01
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ц.Доржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж иүүлсэн хэргийг анхан шатны шүүх Ц.Доржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Давж заалдах шатны шүүхэд
Прокурор шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн эсэргүүцэл гаргасан.
Давж заалдах шатны шүүхээс:
Хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Шийтгэх тогтоолд шүүгч гарын үсэг зурахгүйгээр, шийтгэх тогтоолыг цахим гарын үсгээр баталгаажуулж, шүүхийн тамгыг дарж баталгаажуулахгүйгээр шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.” гэж ,1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана” гэж, 22.4-д “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна.” гэж, 22.7-д “Шүүх бүрэлдэхүүнд оролцсон бүх шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна” гэж заасныг тус тус зөрчин шүүгч цахим гарын үсэг зурсан нь хууль буруу хэрэглэсэн үндэслэл болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Ерөнхий шүүгч Г.Давааренчин