ШҮҮХ НЭХЭМЖЛЭГЧИЙН ШААРДЛАГАД ДУРЬДААГҮЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХГҮЙ

Шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн  208/МА2025/00008 тоот магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

Шүүхийн шийдвэрийн хураангуй 02

“А” ГХОХХК-ийн өмч болох... 2 өрөө орон сууцыг иргэн Д.Сарангийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” үндсэн  шаардлагатай, орон сууцны гэрчилгээ гаргуулах болон хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд үндсэн шаардлагыг хангаж, сөрөг шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн.

 Давж заалдах шатны шүүхэд:

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй  гэсэн гомдол гаргасан.  

Давж заалдах шатны шүүхээс:

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг шаардлага болох зохигчдын хооронд байгуулагдсан  хариуцагч гэрээний дагуу төлбөр төлсөн байна гэж дүгнэсэн атлаа  хариуцагчийн гэрээний төлбөрт шилжүүлсэн 11,600,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн шаардлагад гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулах талаар огт дурьдагдаагүй байхад  шүүх өөрийн санаачилгаар  шийдвэрлэсэн нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг  зөрчсөн гэж  давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.