Хураангуй бэлтгэсэн:
Шүүгч Б.Эрдэнэхишиг
Шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ДШМ/15 тоот магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Шүүхийн шийдвэрийн хураангуй 03
Анхан шатны шүүхээс:
Иргэн Оюун өөрийн фэйсбүүк хуудаснаас иргэн Цэцгээгийн зүй бус зургийг сумын зарын группд тавина хэмээн дарамтлан мөнгө өгөхийг шаардсныг анхан шатны шүүхээс Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тухайн хуулийн зүйл заалтаас үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Давж заалдах шатны шүүхэд:
Прокуророос Иргэн Оюунд анхан шатны шүүхээс заавал хорих ял оногдуулах заалттай зүйл ангиар шийтгэгдэх байхад үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүхээс:
“...Оюунд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доош татаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй, хуулиар хаалттай байхад зөрчиж оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Учир нь : Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан түүнд хүлээлгэсэн хариуцлагыг хүндрүүлэн, хорих ял оногдуулж, түүнийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэх эрх зүйн боломжгүй байдаг.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Шүүгч Б.Эрдэнэхишиг