ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХУУЛЬ ЁСНЫ БӨГӨӨД  ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ БАЙХ ЁСТОЙ

Шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн  2025/ДШМ/05 тоот магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

Шүүхийн шийдвэрийн хураангуй 02

Анхан шатны шүүхээс:

Иргэн Бат өөрийн ажилладаг компаний зөвшөөрлийн дагуу ууланд мод бэлтгэхээр явахдаа зөвшөөрөгдсөн талбайд бус өөр газарт очиж мод бэлтгэсэнд анхан шатны шүүхээс хүрээлэн буй орчны эсрэг буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулсан.  

 

Давж заалдах шатны шүүхэд:  

Иргэн Бат миний хууль бусаар мод бэлтгэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл нь өөр хүнийх учраас шүүхээс хурааж улсын орлого болгосонд гомдолтой. Машиныг эзэнд нь олгож, надаас үнийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс:

“...Батад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг бүрэн тогтоогоогүй, хавтаст хэрэгт авагдсан баримтууд хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.