Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга
Тус шүүх нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг, Шаамар, Хүдэр, Жавхлант, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар сумд болон Дулаанхан, Бугант тосгоныг харьяалан ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгох болсноор Ерөнхий шүүгчээр Л.Энхтайван сонгогдож, шүүгч Б.Баярсайхан, шүүгч Г.Батзаяа, шүүгч Б.Мөнхзул, шүүгчийн туслах Г.Уянга, шүүгчийн туслах С.Энхтайван, шүүгчийн туслах Б.Болорчимэг, шүүгчийн туслах н.Төгсучрал нар ажиллаж байна.