Хураангуй бэлтгэсэн:
Шүүгч Б.Эрдэнэхишиг
Шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/15 тоот магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчинтэй
2024 оны 04 сарын 09-ний өдөр, шийдвэр-тойм: дугаар 01
Иргэн Отгон хууль бусаар алт олборлосон гэмт хэрэгт буруутгагдан яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэргийг хүлээн аваад өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлаж улмаар шүүгдэгчийн гэмт үйлдэл түүнийг үйлдэхэд ашигласан санхүүгийн эх үүсвэрийг шалгах, түүнчлэн өөр техник хэрэгсэл, хамтран үйлдсэн этгээд байгаа эсэхийг нэмж шалгаж тогтоох шаардлагатай тул нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай үндэслэлээр Прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхэд:
Шүүгдэгчийн өмгөөлөгч болон прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгөөч гэсэн гомдол, эсэргүүцэл гаргасан.
Давж заалдах шатны шүүхээс:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулинд нийцээгүй гэж үзсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаар мөрдөх ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хурлын тов тогтоох, шүүх хуралдааны оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөх ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.
Гэтэл дээрх шийдвэрээр хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах санал гаргаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж оролцогчдын гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Тойм бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Шүүгч Б.Эрдэнэхишиг