Хураангуй бэлтгэсэн:
Шүүгч Р.Баярхүү
Шийдвэрийн дугаар: 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 23, 24, 25
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн хураангуй: 2024.04.10
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Э, Л.Б, О.Э нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн.
Шүүх саналыг хүлээн авч, хянан хэлэлцээд яллагдагч Н.Э, Л.Б, О.Э нарт “холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал, хэргийн ээдрээ төвөгтэй байдал” зэргийг харгалзан нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Ийнхүү цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх зорилтыг хангах үүднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчид авч хэрэгжүүлж байгаа таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл бөгөөд яллагдагч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шийдвэр биш юм.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Шүүгч Р.Баярхүү