Хураангуй бэлтгэсэн:
Шүүгч Б.Эрдэнэхишиг
Шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 тоот магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Шүүхийн шийдвэрийн хураангуй 02
Иргэн Туяаг өглөө ажилдаа ирэхэд нь байгууллагынх нь эрх бүхий албан тушаалтан Батаа цэвэрлэгээ муу хийсэн байна гэж маргаан үүсгэн камераар бичлэг хийж дагаж явах үед нь байгууллагын ажилтан Тогосоо албан байгууллага дээр чимээ шуугиан үүсгэхээ боль гэсэн шаардлага тавихад улмаар тэдэнтэй хэрүүл үүсгэн хэл амаар доромжлон дагаж, Тогосоог өрөөндөө сууж байхад нь дайрч орж ирэн хаалганы бариулыг эвдэн танхайрсан зөрчил гаргасанд шүүх танхайрсан зөрчил гаргасанд тооцож 100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхэд
Иргэн Батаа нь би ямар ч танхайрсан үйлдэл хийгээгүй, байгууллага дээрээ дэг журам тогтоохоор ажилтнуудад шаардлага тавьсан, хаалга үүдний бариул эвдээгүй, эд эвсэн нэгдэж худал мэдүүлэг өгч, түүнд үндэслэн шүүх шийдвэрээ гаргасанд гомдолтой гэжээ.
Давж заалдах шатны шүүх
Давж заалдах шатны шүүх Батаагийн гаргасан зөрчил нотлогдсон, хэрэг бүртгэх шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг хууль сануулж авсан тул хуурамч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнээд гомдлыг үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Шүүгч Б.Эрдэнэхишиг