Хураангуй бэлтгэсэн:
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг
Шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ДШМ/63 дугаар магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Шүүхийн шийдвэрийн хураангуй: 08
Иргэн Болд өөрийн 5 найзын хамт ууланд ан хийж явах үедээ уулын уруу онхолдож нэг найзынхаа амь насыг хохироосныг анхан шатны шүүхээс авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулсан.
Давж заалдах шатны шүүхэд
Иргэн Болд би албан ёсны зассан замаар зорчоогүй учраас авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг журмыг зөрчөөгүй учраас бусдын амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэргээр гэм буруутайд тооцогдож шийдвэрлэгдэх ёстой байсан зөвтгөж шийдвэрлэж өгнө үү гомдолтой гэжээ.
Давж заалдах шатны шүүхээс
Болд нь хэдийгээр шүүгдэгч зам хөвөө байхгүй хөдөө хээр талд машинаар зорчиж явсан боловч тогтоосон тооноос илүү зорчигч тээвэрлэсний улмаас нэг зорчигч хамгаалах бүсгүй үлдсэн, түүнчлэн зогсоогоор салхивчаар толгой цээж хэсгээ гарган явах зөвшөөрөл олгосон, машины зорчих хэсгийн саад бэрхшээлийг тооцоолох боломжгүй замгүй хэсгээр зорчихдоо зам орчны байдлаа биеэр шалгаж эхлэх болон үргэлжлүүлэх хөдөлгөөнийг хийгээгүйн улмаас уг осол болсон тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон гэж дүгнээд гомдлыг үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр үзэх бол:
https://shuukh.mn/single_case/20398?daterange=2024-01-01%20-%202024-12-05&id=2&court_cat=2&bb=1
Хураангуй бичсэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг