Хураангуй бэлтгэсэн:
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин
Шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ДШМ/43 дугаар магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Шүүхийн шийдвэрийн хураангуй 07
Эрх бүхий албан тушаалтан А, Б, Д, С нар нь “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.
Давж заалдах шатны шүүхэд
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нарын гэм буруу хангалттай тогтоогдоогүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан байж болох боловч энэ үйлдэл нь бусдад давуу байдлыг бий болгоогүй, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж маргажээ.
Давж заалдах шатны шүүхээс:
Иргэн Ж нь Чөлөөт бүсээс гарахдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс их архи согтууруулах ундааны зүйлийг тээвэрлэж явааг мэдсээр байж А, Б, Д нар нь ахлах албан тушаалны “архи ачиж гарна шүү, шалгалгүй гаргаарай” гэж хууль бус үүрэг даалгавар өгсний дагуу хяналт, бүрдүүлэлтийг зориуд хэрэгжүүлээгүй, тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийлгүй гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлж иргэн Ж-д давуу байдал олгосон, шүүгдэгч С нь албан тушаалын байдлаа ашиглан бусдад хууль бус даалгавар өгсөн зэрэг нь тогтоогдсон, шүүгдэгч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нар түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр үзэх бол:
https://shuukh.mn/single_case/20342?daterange=2024-01-01%20-%202024-12-05&id=2&court_cat=2&bb=1
Хураангуй бичсэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин