Мөрдөгч, прокурорын  хууль зөрчсөн ажиллагааны улмаас аж ахуйн нэгжид учирсан хохирлыг  төр хариуцан арилгана.

Шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн  208/МА2024/00047 дугаар магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

Шүүхийн шийдвэрийн хураангуй: 06

“ААА” ХХК нь Монгол улсын төрөөс 9,206,269,896 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 2,850,400 төгрөгийг гаргуулан олгож, 9,203,419,496 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

Давж заалдах шатны шүүхэд  

“ААА” ХХК-ийн захирал Отгоогоос миний бие үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт шалгагдаж олон жил хохироосон нь маргаангүйгээр нотлогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс

Иргэн Отгоод үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан 04 жил 01 сар 03 хоногийн хугацаанд шалгасны улмаас ганц гишүүнтэй “ААА” ХХК-ны бизнесийн үйл ажиллагаа зогсож, орлого олох боломжоо алдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, хохирлыг Засгийн газрыннөөцийн сангаас гаргуулахаар  шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр үзэхээр бол:

https://shuukh.mn/single_case/30855?daterange=2024-01-01%20-%202024-12-05&id=2&court_cat=1&bb=1

 

 

 

 

 

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм