Хураангуй бэлтгэсэн:
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин
Шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 208/МА2024/00009 дугаар магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Шүүхийн шийдвэрийн хураангуй: 05
Давж заалдах шатны шүүхэд:
Нэхэмжлэгч Д, түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж давж заалдах гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүхээс:
Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.4 дэх заалтад зааснаар эрх бүхий байгууллага шаардсан буюу ЗГХЭГ-ын чиглэл хүргүүлэх албан бичгийг үндэслэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т заасан эрх бүхийн байгууллага” гэдэг нь зөрчил гарсан тохиолдолд хариуцлага тооцох эрх бүхий байгууллага прокурор, цагдаа, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллагыг ойлгох бөгөөд ЗГ-ын Хэрэг эрхлэх газар нь “ААА” ТӨХК-ийн дээд шатны байгууллага бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага биш тул “шаардлага” биш “чиглэл” хүргүүлсэн байхад тухайн чиглэл өгсөн албан бичгийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Д-ийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр үзэх бол:
https://shuukh.mn/single_case/29288?daterange=2024-01-01%20-%202024-12-05&id=2&court_cat=1&bb=1
Хураангуй бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин