Хураангуй бэлтгэсэн:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл
Шийдвэрийн дугаар: 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2024/ШЗ/378
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Процессийн хураангуй: 2024.09.16
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.О, А.Э, С.Б, Г.Б нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг зарлан хуралдуулав.
Яллагдагч нарын өмгөөлөгчдийн зүгээс “шүүх хуралдаанд хэд хэдэн гэрч, шинжээч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийг биечлэн оролцуулах, мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.
Хүсэлтийг хэлэлцэх явцад, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хэд хэдэн гэрч нар, шинжээчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь хэргийн үйл баримтыг бодитой тогтооход чухал ач холбогдолтой гэж дүгнээд яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүх хүлээн авч, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй болно.
Яллагдагч нарт урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох”, “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Шүүхийн процессийн шийдвэрийн хураангуй бичсэн: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл