ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ШҮҮХ ХУРАЛДААН БОЛЛОО
2024-06-14 00:00:00 | 304Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 сарын 29-ний 75 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гавьяаны амралтаа авч буй Ерөнхий шүүгч Д.Буянжаргалыг үдэн гаргах хүндэтгэлийн шүүх хуралдааныг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн шүүх хуралдаанд урилгаар
- Сэлэнгэ аймаг дахь шүүхийн хамт олон
- Ахмад шүүгч нарын төлөөлөл
- Сайхан сум дахь сум дундын шүүхийн төлөөлөл
- Мандал сум дахь сум дундын шүүхийн төлөөлөл
- Дархан-Уул аймгийн шүүхийн төлөөлөл
- Сэлэнгэ аймгийн Прокурор, Цагдаа, Тагнуулын газрын төлөөлөл
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, ТГазрын даргын хамт
- Сэлэнгэ аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн төлөөлөл
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ЕБС-ийг 1980 онд төгссөн Ж.Бадарч багштай 8 А ангийн төгсөгчдийн төлөөлөл найз нөхөд
- НАХЯ-ны Цэргийн Дээд Сургуулийн хуулийн дивизионы хошууч Р.Намдаг захирагчтай 4 В курсын 1987 оны төгсөгчдийн төлөөлөл найз нөхөд
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Нутгийн зөвлөлийн төлөөлөл
- Гэр бүлийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.
Ахмад шүүгч Д.Буянжаргал нь өөрийн намтраа товч танилцуулж, Тамгын газрын дарга Э.Ганцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон, ахмад шүүгчийн өмсгөл тайлах болон тамга гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Г.Давааренчин томилогдож тамга тэмдгээ хүлээн авлаа.
Шүүхийн шинэтгэлийн бодлогын хүрээнд ахмад шүүгч Д.Буянжаргалын оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг чухал байсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Хүндэтгэлийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн эрхэм нөхдөөс өндөр насны тэтгэвэрт гарч буй Ахмад шүүгч Д.Буянжаргалд хүндэтгэл үзүүлэн сэтгэлийн бэлэг барьсан юм. Д.Буянжаргал шүүгчдээ цаашдын амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.