-1

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

2026-01-29 00:00:00    |   94

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтыг шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Алтансугар удирдан мэдүүлгийн шинэчилсэн цахим системийн ашиглалт болон ХАСХОМ-ийн маягт, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэх, тайлбарлах, ХАСУМ гаргахад анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

ХАСХОМ-ээ шинэчлэн 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор баталгаажуулан, баталгааны хуудсыг зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-д хүлээлгэн өгөх үүрэгтэй гэдгийг танилцуулан сургалтыг өндөрлүүллээ. Тус сургалтад нийт 17 албан хаагч хамрагдсан байна.

. . .