-1

Шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа

2025-11-28 00:00:00    |   40

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9.2.20, 11.3-т тус тус заасныг үндэслэн Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайланг өнөөдөр /2025.11.28/ нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.

Тайланг Шүүхийн Тамгын газрын дарга Э.Ганцэцэг танилцуулсан бөгөөд шүүгч нарын зүгээс 2025 онд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй холбогдуулан санал, дүгнэлтээ илэрхийлж бүрэн хангалттай ажилласанг баталгаажууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр шүүхийн тамгын газрын Ахлах нягтлан бодогч Л.Одонтуяа шагнуулсанг гардууллаа.

. . .
Цаг үеийн мэдээ