-1

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ БОЛОН САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2025-03-07 00:00:00    |   24

XVII жарны “Элдэв Эрдэнэт хэмээх модон могой жил”-д Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчинг түүний шүүх эрх мэдлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр бүтээлийг үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, мөн тус шүүхийн тамгын газрын үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Төмөрсүх, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Ш.Энхцэцэг, шүүгчийн туслах Б.Байгалмаа нарыг Хууль зүй, Дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнасаныг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Э.Ганцэцэг хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, амжилт хүслээ.

Төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнагдсан шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нартаа баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөн шинийн 6-ны Дашнямтай билэгт сайн өдөр шүүгч болон шүүхийн захиргааны албан хаагч нар “Элдэв Эрдэнэт хэмээх модон могой жил”-ийн сар шинийн золголтоо хийлээ.

 

. . .
Цаг үеийн мэдээ