-1

БАЙГУУЛЛАГЫН БАРИМТ НЯГТЛАН ШАЛГАХ АРГА ЗҮЙН КОМИСС ХУРАЛДЛАА

2025-02-18 00:00:00    |   46

2025.02.18-ны өдөр тус шүүхийн шүүгчийн туслах Б.Мөнхзулаар ахлуулан хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Ш.Энхцэцэг, шүүгчийн туслах Г.Минжбадгар, С.Энхтайван, эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг, мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Алтансугар нарын бүрэлдэхүүнтэй байгууллагын баримт нягтлан шалгах арга зүйн комисс хуралдаж 100 хувийн саналаар 2025 онд хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримт бичгийг зөв ангилж бүрдүүлэх, хадгалах хугацааг нь оновчтой тодорхойлох, тэдгээрийг хадгаламжийн нэгж болгон бүрдүүлэхэд анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.
Байгууллагын баримт нягтлан шалгах комисс нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Шүүхийн архивын ажиллах журам, Байгууллагын архивын ажлын үндсэн зааврыг хэрэгжүүлэх, хяналт тавих зорилгоор жил бүр хуралдаж, тухайн жилийн хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, архивт хэрэг, баримт бичиг хүлээн авах, эрх зүйн акт хадгалах, бүртгэл хөтлөх, архивын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. 


СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ