ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2020-06-23 19:06:00 | 120
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын сургалт хариуцсан ажлын хэсгээс 2020 оны 06-р сарын 22-ны өдөр “Төрийн албаны тухай хуулийн шинэлэг зохицуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж, сургалтыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа удирдан явуулж, сургалтанд нийт шүүгч, Тамгын газрын ажилтнууд хамрагдлаа.
Сургалтын хүрээнд 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай шинэчлэн найруулсан хуулийн шинэлэг зохицуулалтыг хуучин төрийн албаны тухай хуулийн зохицуулалттай харьцуулж, тоон судалгааг танилцуулж, ойлгомжтой мэдээлэл хүргэх байдлаар сургалтыг явуулсан нь сургалтын нэг онцлог байлаа.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .