ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭРС БАТЛАГДЛАА.
2020-01-22 16:52:41 | 109Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаартай тогтоолоор 2020 оны \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт”-ыг хавсралтаар баталсан байна.
Сэлэнгэ аймаг дахь анхан шатны шүүхэд 10 сум 2 тосгон харъяалагддаг бөгөөд 2020 онд ажиллах 5 сумдын 110 иргэдийн төлөөлөгчийн нэрс батлагджээ.
Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалтыг тус шүүхээс цувралаар зохион байгуулах бөгөөд Алтанбулаг, Шаамар, Түшиг, Ерөө сумдаас сонгогдсон иргэдийг мэдээллээр хангах зорилгоор дээрх сумдын Засаг даргад хандан албан бичгийн хавсралтаар нугалбар материал, мэдээллийг хүргүүллээ.
2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн иргэдийн төлөөлөгчийн сургалтыг Сүхбаатар сумаас сонгогдсон иргэдэд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР,
ШҮҮХИЙН НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ
АЖЛЫН ХЭСЭГ