Нягтлан бодогч нарт зориулсан сургалт үргэлжилж байна
2020-01-20 16:51:53 | 112Шүүхийн байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажиллаж байгаа ахлах нягтлан бодогч, нярав нарыг Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан, Санхүү банкны тэргүүний ажилтан, Сангийн яамны жуух бичгээр шагнасныг сургалтын үеэр гардуулав. Тодруулбал,
Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтнаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн референт С.Наранбилэг, Ц.Цээмаа, Ажлын албаны ахлах нягтлан бодогч Ө.Оюунзул, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч Д.Алтангэрэл нарыг,
Санхүү банкны тэргүүний ажилтнаар Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын ахлах нягтлан бодогч Ж.Ганзориг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч Д.Байгалмаа, Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч Г.Нармандах, Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч А.Мөнхзул нарыг,
Сангийн яамны жуух бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн референт Б.Энхбат, Ажлын албаны нярав Б.Номин-Эрдэнэ, Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч Э.Баярмагнай, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч А.Сарантуяа, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шүүхийн тамгын газрын нярав М.Мөнхсайхан нарыг тус тус шагналаа.