СҮХБААТАР СУМААС СОНГОГДСОН ЗАРИМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2020-01-22 16:53:57 | 110Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаартай \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” тогтоолоор тус шүүхэд 2020 онд ажиллах 110 иргэний нэрсийг баталжээ.
Тус шүүхэд харъяалагддаг 5 сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт 2020 оны 01 дүгээр улиралд багтаан сургалтыг цувралаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Сүхбаатар сумаас буюу аймгийн төвөөс сонгогдсон зарим иргэдийн төлөөлөгч нарт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Сургалтанд нэр бүхий 10 иргэдийн төлөөлөгч хамрагдлаа.
Сургалтыг \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ын хүрээнд зохион байгуулж, хууль болон журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийн, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултанд хариулт өгөв.
Сургалтын үеэр иргэдийн төлөөлөгч нарт \"Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-ийн оролцооны талаарх богино хэмжээний шторкийг үзэж танилцуулав.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР,
СУРГАЛТ ХАРИУЦСАН АЖЛЫН ХЭСЭГ