СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮДИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАРТ ШҮҮХИЙН ТАМГА, ТЭМДГИЙГ ГАРДУУЛАН ӨГӨВ.
2021-03-04 14:26:45 | 144Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч нарт шүүхийн тамга, тэмдэг гардуулах ёслолын ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн байранд зохион байгуулав.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр шүүгч Д.Буянжаргал, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр шүүгч Л.Одбаатар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр шүүгч Л.Энхтайван нар сонгогдлоо.
Ерөнхий шүүгчийн хариуцлагатай албан тушаалд томилогдсон шүүгч нарт шүүхийн хамт олноос баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.