-1

СЭЛЭНГЭ АЙМГИЙН СҮХБААТАР СУМЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2021-02-26 10:16:25    |   141


\"\"
Тус шүүхийн “Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах” ажлын хэсгээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүүхийн тухай ойлголт, шүүхэд мэдүүлэх эрхийн талаарх уулзалтыг зохион байгуулав.

\"\"
Уулзалтад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдав. Уулзалтыг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин, шүүгчийн туслах Ч.Нарангэрэл нар удирдан явуулсан бөгөөд тус иргэдэд шүүхэд мэдүүлэх эрхийн талаарх ойлголтыг өгч, шүүхээр үйлчлүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн арилгах талаар ярилцан санал солилцож, уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
\"\"

\"\"

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .