-1

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2021-03-04 14:36:24    |   132

\"\"
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар тус холбооны гишүүнээр элссэн 51 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр цахимаар зохион байгуулсан бөгөөд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Мөнхзул хуульчийн тангараг өргөв.
\"\"

Тангараг өргөсөн хуульч хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ батлан тангараглаж, хуульчийн гэрчилгээгээ гардан авлаа.  
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Сэлэнгэ аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Р.Атарцэцэг, Сэлэнгэ аймаг дахь Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын хамт олон оролцов.

. . .