-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.04.20-2020.04.24

2020-05-10 15:30:36    |   124

 

 

2020.04.20-ны өдөр

 

  1. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, 450 нэгжээр торгож шийтгэв.
  2. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 11.6-1, 17.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдчилсан шатны шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

 

2020.04.21-ний өдөр

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 17.3-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нар өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр хойшлуулж шийдвэрлэв.

 

2020.04.22-ны өдөр

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд прокурор хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй болж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг бичгээр ирүүлж, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

2020.04.23-ны өдөр

 

  1. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн “Улсын онцгой комиссын зам хаасан шийдвэрийн улмаас очих боломжгүй болсон тул” гэх хүсэлтээр шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

2020.04.24-ний өдөр

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн, ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 12.1-2.7, 17.2-2, 11.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд бүрэлдэхүүн шүүгч Ж.Эрдэнэбат Улсын онцгой комиссын зам хаасан шийдвэрийн улмаас хүрэлцэн ирэх боломжгүй болж 2020 оны 05 дугар сарын 07-ны 09 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
  2. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч С.Нолхоосүрэн нарын бүрэлдэхүүнтэй 14 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 11.1-2.1  дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд бүрэлдэхүүн шүүгч Ж.Эрдэнэбат Улсын онцгой комиссын зам хаасан шийдвэрийн улмаас хүрэлцэн ирэх боломжгүй болж 2020 оны 05 дугар сарын 07-ны 11 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

 

 

 

 

 

                        ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ

                        ХУРАЛДААНЫ НАРИЙН

                        БИЧГИЙН ДАРГА:                                         Ө.ЭНХ-АМАР

. . .