-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.04.27-2020.05.01

2020-05-10 15:31:52    |   126

 

 

2020.04.27-ны өдөр

 

  1. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 11.4-2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлож шийдвэрлэв.

 

2020.04.28-ны өдөр

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 17.3-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан шүүгдэгч нарын өмгөөлөгч авах хүсэлтээр 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цаг 20 минут хүртэл түр хойшлуулж шийдвэрлэв.
  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 14 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 12.1-4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 09 цаг 30 минутад хийхээр товлож шийдвэрлэв.
  2. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 15 цаг 20 минутад эхэлсэн ЭХТА-н 17.3-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан шүүгдэгч нарын гэм бурууг тогтоож, шүүгдэгч тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж шийдвэрлэв.

 

2020.04.30-ны өдөр

 

  1. Даргалагч шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, хорих ял оногдуулалгүй 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
  2. Даргалагч шүүгч Б.Эрдэнэхишиг 11 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 10.1-1 дэх хэсэг заасан гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 14 цаг 30 минутад хийхээр товлож шийдвэрлэв.
  3. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 14 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, 450 нэгжээр торгож шийтгэв.

 

 

 

 

 

 

                        ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ

                        ХУРАЛДААНЫ НАРИЙН

                        БИЧГИЙН ДАРГА:                                         Ө.ЭНХ-АМАР

. . .