Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.04.13-2020.04.17
2020-05-10 15:29:08 | 129
2020.04.13-ны өдөр
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 11.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, 450 нэгжээр торгож шийтгэв.
- Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 11 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 17.12-2.2, 18.5-1, 19.14-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гэм бурууг тогтоож, 2.5 жилийн, 2.1 жилийн, 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэв.
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 11 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
2020.04.14-ний өдөр
- Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 17.3-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангахаар шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр хойшлуулж шийдвэрлэв.
- Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 11 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 11.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
2020.04.15-ны өдөр
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад товлож зарлав.
- Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 14 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 17.3-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлж шийдвэрлэв.
ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ
ХУРАЛДААНЫ НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА: Ө.ЭНХ-АМАР
. . .