-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.01.06-2020.01.10

2020-05-10 15:07:41    |   130

 

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр

 

  1. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, 450 нэгжээр торгож шийтгэв.
  2. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 11 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 17.3-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, 500 нэгжээр торгож шийтгэв.

 

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 09 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 24.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж шийдвэрлэв.
  2. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 14 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 24.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж шийдвэрлэв. 

 

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 17.3-2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, шүүгдэгчийн хүсэлтээр хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг шийдвэрлэж шүүх хуралдааныг завсарлуулав.

 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 17.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 14 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 11.3-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны   хохирогчийн “Эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай”  хүсэлтийг хянан хэлэлцэж шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулав.

 

 

 

 

 

 

                        ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ

                        ХУРАЛДААНЫ НАРИЙН

                        БИЧГИЙН ДАРГА:                                        Ө.ЭНХ-АМАР

. . .