-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.04.27-2020.05.01

2020-05-10 15:03:57    |   134

2020 оны 0дүгээр сарын 27-ны өдөр

 

  1. Шүүгч Л.Соёлмаа даргалж 09 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Х.Одончимэгийн нэхэмжлэлтэй “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  2. Шүүгч Л.Энхтайван даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар С.Нацагдоржийн нэхэмжлэлтэй Д.Отгонцэцэгт холбогдох “3,962,500 төгрөг гаргуулах ”тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  3. Шүүгч Б.Мөнхзул даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Д.Намжилдагвийн нэхэмжлэлтэй “Нөхөн олговор 40,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  4. Шүүгч Л.Соёлмаа даргалж 11 цаг 00 минутад  эхэлсэн шүүх хуралдаанаар Хаан банкны нэхэмжлэлтэй Б.Мөнхтөр, Б.Батдөлгөөн нарт холбогдох “4,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  5. Шүүгч Б.Мөнхзул даргалж 15 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч А.Энхжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Одхүүд холбогдох “ Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

 

  1. Оны 04 дүгээр сарын 28-ний өдөр

 

  1. Шүүгч Л.Энхтайван даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар С.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй “хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  2. Шүүгч Л.Энхтайван даргалж 10 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Х.Үнэнцэцэгийн нэхэмжлэлтэй “Эцэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  3. Шүүгч Б.Мөнхзул даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Видү ХХК-ны нэхэмжлэлтэй С.Лхагвадашид холбогдох “5,970,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  4. Шүүгч Л.Солёмаа даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар МТЧ ХХК-ны нэхэмжлэлтэй Сэлэнгэ энерго-д холбогдох “164,419,440 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчид эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  5. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж , шүүгч Б.Мөнхзул, ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэй 14 цаг 30 минутад хийсэн шүүх хуралдаанаар Б.Наранбаярын нэхэмжлэлтэй хариуцагч М.Анужинд холбогдох “Шүүгчийн захирамжид гаргасан гомдлын” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хангаж шийдвэрлэв.
  6. Шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэйгээр 15 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар гомдол гаргагч Орхон тариа ХХК-ны   гомдолтой хариуцагч “Ургац хүдэр” ХХК “Шүүгчийн захирамжид гаргасан гомдлын” тухай хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхив.

 

 

             2020 оны 04 дүгээр сарын 29- ний өдөр 

 

  1. Шүүгч Б.Мөнхзул даргалж, 09 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ж.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Н.Баяржаргалд холбогдох “Орон сууц чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэв.
  2. Шүүгч Б.Мөнхзул даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ч.Төмөрчөдөрийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлыг” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
  3. Шүүгч Л.Энхтайван даргалж, 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар М.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  4. Шүүгч Л.Соёлмаа даргалж, 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Хушаат сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй М.Соёл-Эрдэнэд холбогдох “6,746,250 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
  5. Шүүгч Л.Энхтайван даргалж 15 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Б.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  6. Шүүгч Л.Соёлмаа даргалж, 15 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Хушаат сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй Ш.Дашдаолгорт холбогдох “2,983,580 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагч өмгөөлөгч авах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

 

 

 

 

 

 

 

  1. оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 

 

  1. Шүүгч Л.Соёлмаа даргалж, 09 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Б.Мөнхшүрийн нэхэмжлэлтэй М.Урантулгад  холбогдох “Гэрлэлт цуцлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хэргийг буцаав.
  2. Шүүгч Л.Энхтайван даргалж 10 цаг 00 минутад хийсэн шүүх хуралдаанаар Голомт банкны нэхэмжлэлтэй “Ц.Нандинцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  3. Шүүгч Л.Энхтайван даргалж, 10 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Х.Уранчимэгийн нэхэмжлэлтэй “Ж.Баярмагнайг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  4. Шүүгч Л.Энхтайван даргалж, 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч М.Тэмүүлэнгийн нэхэмжлэлтэй “М.Түмэннастыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

 

  1.   оны 05 дугаар сарын 01-ний өдөр

 

  1. Шүүгч Б.Мөнхзул даргалж, 14 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Төрийн банкны  нэхэмжлэлтэй хариуцагч Г.Төрболдод холбогдох “15,397,165 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын нотлох баримт гаргуулах хүсэлтээр шүүх хуралдаан хойшлов.

 

 

 

 

 

 

                        ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА:                                                           С.ЭНХТАЙВАН

 

 

. . .