-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.01.13-2020.01.17

2020-05-10 15:09:27    |   126

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 09 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 24.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж шийдвэрлэв.
  2. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 11 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг хянан хэлэлцэж, дахин шинжээч томилон шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
  3. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 14 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 24.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч өмгөөлөгчийн хүсэлтийг хянан хэлэлцэж шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10 цаг 00 минутад хийхээр товлож шийдвэрлэв.
  4. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 16 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын өмгөөлөгч болон шүүгдэгч нарын хүсэлтийг хянан хэлэлцэж дахин шинжээч томилон шүүх хуралдааныг шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр

 

  1. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 17.1-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, тус хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. 
  2. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 11 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 17.2-2.2 дахь, 11.6-1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, ЭХТА-н 17.2-2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 11.6.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжээр торгон шийтгэж, эрүүгийн хариуцлага тус бүрийг нэмж нэгтгэн 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

 

 

 

 

 

 

                        ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ

                        ХУРАЛДААНЫ НАРИЙН

                        БИЧГИЙН ДАРГА:                                        Ө.ЭНХ-АМАР

 

. . .