-1

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НИЙТЛЭГ АРГАЧЛАЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2020-01-20 16:48:42    |   125

\"\"
 

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 01-р сарын 16-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол хүлээн авах ажиллагааг мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд шилжүүлсэнтэй холбогдуулан 2020 оны 01-р сарын 16-ны өдөр тус шүүхийн \"Сургалт хариуцсан ажлын хэсэг”-ээс Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем болон Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын сургалтыг зохион байгуулав.


Сургалтыг \"Сургалт хариуцсан ажлын хэсэг”-ийн ахлагч, Эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ш.Энхцэцэг нар удирдан явуулав.

 
\"\"
 

Сургалтын үеэр мэдээлэл технологийн мэргэжилтэн Захиргааны бүртгэл, нэгдсэн систем дэх мэдээлэл лавлагааны ажиллагааг тус бүр тайлбарлан зааварчилгаа өгөв.

 

 


 

 

 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР,

СУРГАЛТ ХАРИУЦСАН АЖЛЫН ХЭСЭГ


. . .