-1

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮДИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2020-01-17 16:47:42    |   117

\"\"
 

Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 2019 онд шийдвэрлэсэн хэргийн товч мэдээллийг хүргэж байна.

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь2019 онд 701 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх онтой /596/ харьцуулахад 17.6 хувиарөссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс: Хялбаршуулсан журмаар 258, шүүх хуралдаанаар 408 хэргийг шийдвэрлэсэн бөгөөд:

Ø Иргэний хуулиар 396,

Ø Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 220,

Ø Гэр бүлийн тухай хуулиар 67, /тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо 40/

Ø Хөдөлмөрийн хуулиар 9,

Ø Газрын хуулиар 3,

Ø Нийгмийн даатгалын багц хуулиар 4,

Ø Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 2-ыг тус тус шийдвэрлэсэн байна.

Тус шүүх улсын тэмдэгтийн хураамжаас улсын төсөвт 67.346.289 төгрөгийн орлого оруулжээ.

 

 2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь өнгөрсөн онд 245 хүнд холбогдох 202 хэргийг хянан шийдвэрлэсэн ба өмнөх онтой харьцуулахад хэргийн тоо 26.2 хувиар, хүн 22.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Нийт ял шийтгүүлсэн 186 хүнээс: 

·Хорих ялаар 49,

·хорих ял эдлүүлэхгүйгээр тэнссэн 50,

·нийтэд тустай ажил хийлгэх ялаар 13,

·торгох ялаар 117, /Торгуулийн дүн 139.470.000 төгрөг/

·хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 7 хүүхэд байна.

Энэ онд 14 хүүхэд, 20 эмэгтэй хүн ял шийтгүүлжээ.

Ял шийтгүүлсэн бүгд 186 хүний 47 нь урьд ял шийтгүүлж байжээ.

3. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь: 2019 онд 44 хэргийг хянан шийдвэрлэж, өмнөх онтой харьцуулахад 57.1 хувиар өссөн дүнтэй байна.

Үүнээс: Хялбаршуулсан журмаар 14, шүүх хуралдаанаар 30 хэргийг шийдвэрлэсэн байна.

Хянан шийдвэрлэсэн 44 хэргийн 20 буюу 45.4 хувь нь Захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан нэхэмжлэл, үлдсэн нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэл байсан ба:

üтөрийн албаны маргаан 3,

üгазрын маргаан 12,

üэд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой 4,

üтендертэй холбоотой 2,

ü шинэ төрлийн маргаан 23 тус тус хянан шийдвэрлэсэн байна.


4. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2019 онд:

v эрүүгийн103 хэрэг хүлээн авч 97 хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд:

o Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 57,

o Мандал сум дахь Сум дундын шүүхийн 23,

o Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 17 хэргийг,

 

v зөрчлийн 21 хэрэг хүлээн авч хянан хэлэлцсэнээс:

o Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16,

o Мандал сум дахь Сум дундын шүүхийн 5 хэргийг,

 

v иргэний64 хэрэг хүлээн авч, 60 хэргийг хянанхэлэлцсэнээс:

o Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42,

o Мандал сум дахь Сум дундын шүүхийн 7,

o Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 11 хэргийг тус тус хянан хэлэлцсэн байна.

 

 
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газар
 

. . .