ШИНЭЧЛЭГДСЭН МАЯГТААР ХАСХОМ ХЭРХЭН ГАРГАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-01-24 00:00:00 | 442024 оны хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчилсэн маягтын дагуу гаргахаар болсонтой холбогдуулан тус шүүхийн Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан А.Алтансугар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад ХАСХОМ гаргахад анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй сургалт орлоо.
ХАСХОМ-ийн шинэчлэгдсэн мэдүүлэгт тухайн албан хаагч давхар эрхэлдэг ажил, гэр бүлийн гишүүд болон өөрийн эзэмшдэг тоног төхөөрөмж, ашиг шимийн хүртэх зорилгоор өсгөж тэжээж байгаа мал амьтан мөн виртуал хөрөнгөөс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүдийн олсон орлогыг татвар, шимтгэл төлсний дараах дүнгээр мэдүүлэх зэрэг шинэ зохицуулалтууд орсон байна.
. . .