-1

Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргах нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн загвар

2024-10-01 00:00:00    |   54

Монгол Улсын Их Хурлаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-г шинээр нэмж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан бөгөөд “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-г 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ”-ийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргах нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн загвар”-ыг тус тус баталсан.

Иймд “Монгол Улсын Дээд Шүүх”-ээс баталсан загварын дагуу хуульд тусгайлан заасан зарим төрлийн нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүлээж авах болсныг мэдэгдье!

. . .