"БАЯРЛАЛАА, УУЧЛААРАЙ" сургалтыг зохион байгууллаа
2025-04-25 00:00:00 | 6Тус сэдвийн хүрээнд тус шүүхийн нярав Б.Батцэцэг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дотоод сургалтыг зохион байгууллаа. Сургалтын зорилго хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, ажилтнууддаа эрч хүч урам зориг өгч ажлын бүтээмж дээшлүүлэхэд оршино. "Талархлын үг" сонссон ажилтан сонсоогүй ажилтантай харьцуулахад байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах хүсэл нь 30%- иар илүү байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Түүнчлэн тухайн ажлыг сэтгэл ханамжтай хийх урам зоригийг өгдөг байна. Иймд та хичнээн завгүй байсан ч хэн нэгэнд талархах цагийг үргэлж гаргаж байгаарай гэж уриалан тус шүүхийн Тамгын газрын албан хаагчид нэгэндээ талархсан сэтгэлээ илчилж, хөгжөөнт тоглоом тоглож, хэсэгхэн цагийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ.
. . .