-1

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА.

2024-06-27 00:00:00    |   167

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газрын өргөтгөсөн хурал зохион байгуулагдлаа. Хурлаар, 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, ажлын үйл явц, цаашдын төлөвлөгөө болон  санал, дүгнэлт сонсох үйл ажиллагааг зохион байгууллаа. Шүүхийн тамгын газрын 2024 оны эхний хагас жилийн тайланг Шүүхийн тамгын газрын дарга Э.Ганцэцэг танилцуулсан. Мөн Шүүгч нарын зүгээс тайлантай холбоотой асуулт асууж, санал дүгнэлтээ хэллээ. Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар шүүхийн Тамгын газарт зориулан өнгөт принтер хандивлалаа. Тайлангийн хурлын үеэр шүүгчийн туслах Б.Болормаа, С.Энхтайван, Б.Мөнхзул, Г.Уянга нар Хууль зүйн яамны хүндэт "Жуух бичиг"-ээр шагнагдлаа. 

 

. . .