ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-11-23 11:26:26 | 180ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Прокурорын газар, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар хамтарсан уулзалтыг 2023 оны дугаар 10 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл “Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхаарах асуудал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал” сэдвүүдээр, Шүүгч Р.Баярхүү “Нөлөөллийн мэдүүлгийн талаарх ойлголт”, Шүүгч Ч.Мөнгөнцэцэг “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудал” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж харилцан санал солилцож тулгамдаж буй асуудлын талаар шийдэлд хүрсэн.
Тус хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын төлөөлөл, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын төлөөлөл тус тус хамрагдав.
. . .