МЭДЭГДЭЛ
2023-02-17 14:53:04 | 141МЭДЭГДЭЛ
Unuudur.mn “Өнөөдөр сонин”, 2022 оны өдрийн дугаарт “Алтанбулагийн боомтын байцаагч хоёр машин архи хууль бусаар хил нэвтрүүлэв” гарчигтай Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн хилийн боомтын гаалийн улсын байцаагч О.Отгонбаярыг цагдан хорих саналыг аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Гэвч тус шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан гэнэ.
Нэг нутагт амьдардаг, бие биенээ таньдаг албан тушаалтнууд ийнхүү нөгөөгөө хаацайлж байгаа тухай орон нутгийн хэд хэдэн эх сурвалж бидэнд мэдээллээ...” гэсэн агуулгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хуралд ороогүй шүүгчийг илт гүтгэн, ажил хэргийн нэр хүндэд халдсан, худал гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтийн цахим сүлжээгээр тус сонин, сайтын Г.Орчлон бэлтгэн тараасан байна.
Худал мэдээллийг мэдээллэсэн орон нутгийн эх сурвалжийг нэр, устай нь гаргах шаардлагатай.
Иймд дээрх үндэслэлгүй мэдээлэлд залруулга хийж, ажил хэргийн нэр хүндийг сэргээхийг “Өнөөдөр сонин”, “Unuudur.mn”-д анхааруулан шаардаж байна.
Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, ажил хэргийн нэр хүндэд халдсан хууль бус үйлдэлдээ яаралтай залруулга хийхгүй бол холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг мэдэгдье.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗАР