ЯЛЛАГДАГЧ О.ОТГОНБАЯРЫГ ЦАГДАН ХОРИХ ПРОКУРОРЫН САНАЛ ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЙХ ТУЛ ТАТГАЛЗАВ.
2023-02-17 14:39:31 | 140ЯЛЛАГДАГЧ О.ОТГОНБАЯРЫГ
ЦАГДАН ХОРИХ ПРОКУРОРЫН САНАЛ
ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЙХ ТУЛ ТАТГАЛЗАВ.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.02.15, 2023/ЦХШЗ/16
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Процессын тойм, огноо: №01, 2023.02.17
Агуулга: Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллагдагч О.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан.
Улмаар яллагдагч О.Отгонбаярт “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2 хуудас санал хяналтын прокурор 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэнийг холбогдох 2 хавтаст хэргийг татаж авч танилцснаар шүүх 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр прокурор ..., яллагдагч О.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан шүүхийн хэлэлцүүлгийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон прокурорын саналын үндэслэлийг хянан судлаад яллагдагчийн холбогдсон гэмт хэрэг хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал, хувийн байдал (О.Отгонбаяр нь тархины хагалгаанд орж, эрүүл мэндийн байдал муу, бүрэн эдгэрээгүй) хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэл бүхий нотлох баримтыг мөрдөгч болон прокурор шүүхэд ирүүлээгүй, мэдээлэл байхгүй тул яллагдагчийг цагдан хорих прокурорын санал үндэслэлгүй гэж үзсэн.
Иймд Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20023/ЦХШЗ/16 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Жич:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах болон цагдан хорих арга хэмжээ авахад сэжигтэн О.Отгонбаяр нь “өмгөөлөгч авна” гэж удаа дараа мэдүүлэг өгсөөр байтал хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч сонгох хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй зөрчсөн байна.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн процессийн шийдвэрийн хураангуй бичсэн: Сэлэнгэ аймаг дахь сум дундын
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг