-1

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДАВ.

2023-02-03 17:37:29    |   144

        \"\"

       Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсээс “Хувь хүний орлогын албан татварын тайлан илгээх, тайланд хөнгөлөлт, чөлөөлтийн материал хэрхэн тусгах” сэдэвт сургалтыг зохион байгуулав. 

Сургалтыг Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар удирдан явуулсан бөгөөд “Цахим татварын систем”-ээр хувь хүний орлогын албан татварын тайлангаа хэрхэн илгээх болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан зохих мэдээллийг өгч шүүгч, ажилтнуудаас татварын улсын байцаагчаас сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцсанаар сургалт амжилттай болж өндөрлөлөө. 

Сургалтад Сэлэнгэ аймаг дахь анхан шатны шүүгч, Тамгын газрын ажилтнууд бүрэн хамрагдав. 

\"\"


. . .