“КОВИД-19” ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР АРИУТГАЛЫН ХААЛГА АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2021-01-13 16:59:20 | 140Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар нь Коронавируст халдвар (COVID-19) өвчин гарсантай холбогдуулан дараах үйл ажиллагааг шүүхийн байранд өдөр тутамдаа хэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Албан хаагчид болон шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн биеийн халууныг тогтмол үзэн асуулга бөглүүлж,
- Шүүхийн үйлчилгээг боломжит байдлаар цахимжуулан олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй, шүүхээр зайлшгүй үйлчлүүлэх шаардлагатай иргэдийг 1,5-2 метрийн зай барьж үйлчилгээ авах боломжоор хангахад анхаарч,
- Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахим хаягаар авч,
- Боломжит Шүүх хуралдааныг цахим хурал болон “Zoom” програм ашиглан онлайнаар явуулж,
- Шүүх хуралдаан дууссаны дараа шүүх хуралдааны танхимд цэвэр агаар оруулж, шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэж,
- Шүүхийн байр болон захиргааны ажилчдын өрөө тасалгаанд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулж,
- Шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд, шүүгч, ажилчдад нэг удаагийн бээлий, маскаар хангаж,
- Шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа халдваргүйжүүлж,
- Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байхад анхаарч,
- Ариун цэврийн өрөөнд саван, халдваргүйжүүлэгч, гарын цаас, 00-н цаасыг тогтмол байршуулж, мөн чийгтэй цэвэрлэгээ өдөрт 4-өөс доошгүй удаа хийж,
- Шүүхийн орох хаалганд, болон шүүхийн үйлчилгээний хэсэгт COVID-19 өвчөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байрлуулан ажиллаж байна.
. . .