ГАМШГИЙН ҮЕД СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БОЛОН БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭН ҮЕД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА.
2020-12-04 16:58:59 | 148Монгол Улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай ” хууль, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 60 дугаар захирамжаар баталсан “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед шүүгчийг 24 цагаар ажиллуулах журам”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний 116 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед шүүхийн Тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийг тус тус баталсан. Үүнтэй холбогдуулан тус Тамгын газраас гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, ажлын зохион байгуулалтыг тогтоохтой холбогдсон дараах ажлуудыг хэрэгжүүлж эхэллээ. Шүүхийн тамгын газар нь шүүхийн байрны бүх өрөө, тасалгаанд ариутгал, халдваргүйжилтийг Сэлэнгэ аймаг дахь ЗООНОЗ өвчин судлалын төвөөр хийлгэж, шүүгч, албан хаагчид, шүүхээр үйлчлүүлэгч иргэдийн эрүүл аюулгүй байдлыг ханган, ажлыг байрны ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг мэргэжлийн байгууллагаас гаргасан стандарт, зөвлөмжийн дагуу өдөр бүр хийж байна. Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссоос 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдалд шилжилж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 11 сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай тушаалаар байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий ажилтнууд, хариуцлагатай жижүүрийг 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл томилж, хариуцагчтай жижүүрүүд Шүүхийн ерөнхий зөвлөл дэх жижүүрийн багт өдөр бүр тогтмол хугацаанд мэдээлэл өгч ажилласан.
Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдалд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлыг дахин 10 хоног сунгасантай холбогдуулан Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дугаартай тушаалаар ажлын тусгай горимд түр шилжүүлэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл өглөөний 10 цагаас оройн 16 цаг хүртэл цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхийг гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэх боломжоор ханган ажиллаж байна. Мөн Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаартай тушаалаар Шуурхай штабыг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, шуурхай штаб ахлагч гишүүдийн хамт хуралдаж, хуралдаанаас “Ажлын тусгай горимоор ажиллах төлөвлөгөө”, тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалтыг зохицуулсан журмыг батлалаа.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааныг хэргийн оролцогчдын саналыг үндэслэн биечлэн, өөрийн байгаа газраас цахимаар, шүүх хуралдааныг өөрийг нь байлцуулахгүйгээр болон шүүхийн байранд зайнаас видео хэлбэрээр явуулахаар зохион байгуулалтын бэлтгэл ажиллагааг ханган / Zoom програм / цахимаар холбогдон шүүх хуралдаанд оролцох үед ашиглах заавар, зөвлөмжийг гарган танилцуулж байна. Коронавирусын халдвар /COVID-19/ талаар Улсын онцгой комисс болон аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэр, зөвлөмжийг шүүхийн үйлчилгээний хэсэгт байрлах дэлгэцээр мэдээлэлийг гаргаж байна. Мөн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, шүүгч, албан хаагч, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарах зорилгоор шүүхийн байранд нэвтрэх хэсэг болон иргэдэд үйлчлэх хэсэгт халдваргүйжилт ариутгалын бодис байршуулж, шүүхээр нэвтрэх албан хаагч болон иргэдийг эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон зөвлөмж, зааврыг баримтлан нэвтрүүлж байгаа бөгөөд шүүхийн нийт албан хаагчдад амны хаалт /маск/ болон гар ариутгагч санитол, нэг удаагийн бээлий бусад хэрэгтэй зүйлсээр ханган ажиллаж байна.
Шүүхийн байранд албан хаагч болон иргэдийн явах хөдөлгөөнийг заасан зааварчилгааг орох гарах гэсэн 2 чиглэлд, шүүх хуралдааны танхимд хүн хоорондын зай болон хязгаарлалтын бүсийг тогтоосон тэмдэг, тэмдэглэгээг байрлууллаа.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .