-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.08.03-2020.08.07

2020-08-10 18:03:57    |   125

 
 
2020.08.04-ний өдөр
 

  1. Шүүгч Ц.Амаргэрэл 14 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөр төлөх завсарлага хүссэн тул шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаагаар завсарлуулав.  
 
2020.08.05-ны өдөр
 
  1. Шүүгч Ц.Амаргэрэл даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөр төлөх завсарлага хүссэн тул шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаагаар завсарлуулав. 
  2. Шүүгч Ц.Амаргэрэл даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар ЭХТА-н 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
 
 
 
 
 
                        ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ
                        ХУРАЛДААНЫ НАРИЙН
                        БИЧГИЙН ДАРГА:                                        С.Энхтайван

. . .