-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.08.03-2020.08.07

2020-08-10 17:57:20    |   132

       2020 Оны 08 дугаар сарын 03-ны өдөр
 

  1. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ц.Жавзмаагийн нэхэмжлэлтэй “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.      
  2. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Л.Баярсайханы нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
  3.  Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ц.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй “Эцэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
  4. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 15 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар “Алекс финанс” ББСБ-ийн нэхэмжлэлтэй Б.Лхагваад холбогдох “5,406,500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулав. 
 
  1.  оны 08 дугаар сарын 04-ний өдөр
 
  1. Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ж.Балжиннямын нэхэмжлэлтэй “Баян дулаан уул” ХХК-д холбогдох “Дутуу олгосон цалингийн зөрүү 11,929,605 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  2. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 11 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ч.Дивааннансалын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “784,500 төгрөг гаргуулах, суутгал зогсоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр
 
  1. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 11 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Н.Ариунболдын нэхэмжлэлтэй Б.Мөнхбатад холбогдох “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэргийн хариуцагч Б.Мөнхбат нь шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. 
 
 
2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр
 
  1. Шүүгч Б.Мөнхзул даргалж шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэй 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Г.Хадбаатарын нэхэмжлэлтэй Ч.Цэгээнжавд холбогдох “Өвсний үнэ буюу гэм хорын хохирол 2,400,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Шүүгч Б.Мөнхзул даргалж шүүгч Б.Сарантуяа, шүүгч Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр 11 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар “Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
  3. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхзул, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг дарга, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох “ Гэм хорын хохирол 125,505,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв.

. . .