-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.07.27-2020.07.31

2020-08-03 10:59:27    |   140

 
 
2020.07.28-ны өдөр
 

  1. Шүүгч Ц.Амаргэрэл 11 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож 10 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. 
 
2020.07.29-ний өдөр
 
  1. Шүүгч Ц.Амаргэрэл даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг өөрчлөн ЭХТА-н 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж шүүгдэгчид 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
  2. Шүүгч Ц.Амаргэрэл даргалж 14 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар ЭХТА-н 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүх хуралдаанд оролцох улсын яллагч хэргийн газрын үзлэгт яаралтай явах болсонтой холбогдуулан шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
 
2020.07.30-ны өдөр
 
  1. Шүүгч Ц.Амаргэрэл даргалж 14 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар ЭХТА-н 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын хугацаагаар үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. 
 
 
 
 
 
                        ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ
                        ХУРАЛДААНЫ НАРИЙН
                        БИЧГИЙН ДАРГА:                                        С.Энхтайван

. . .