-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.07.27-2020.07.31

2020-08-03 10:57:55    |   141

       2020 Оны 07 дугаар сарын 27-ны өдөр
 

  1. Шүүгч Л.Соёлмаа даргалж, 09 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Э.Баатархуягийн нэхэмжлэлтэй Ц.Мөнхсоёлд холбогдох “Зээлийн төлбөр нийт 9,372,714 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.      
  2. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Н.Дашмаагийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
  3.  Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ч.Галбадрахын нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
  4. Шүүгч Л.Соёлмаа даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Т.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Мөнхбаярт холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  5. Шүүгч Л.Соёлмаа даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ж.Балжиннямын нэхэмжлэлтэй “Баян дулаан Уул” ХХК-д холбогдох “Дутуу олгосон цалингийн зөрүү 11,902,605 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
 
  1.  07 дугаар сарын 28-ны өдөр
 
  1. Шүүгч Л.Соёлмаа даргалж 09 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ж.Ган-Эрдэний нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
  2. Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ч.Мандахын нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
  3. Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Т.Ганчимэгийн нэхэмжлэлтэй “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
  4. Шүүгч Л.Соёлмаа даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Б.Сайнбаярын нэхэмжлэлтэй “Нөхөн олговор 40,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
  5. Шүүгч Л.Соёлмаа даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Л.Болормаагийн нэхэмжлэлтэй Д.Цэцэгмаад холбогдох “6,295,200 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулаад шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр
 
  1. Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Б.Наранчимэгийн нэхэмжлэлтэй С.Мэндсайханд холбогдох “Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдыг эвлэрэх боломжоор хангаж хэргийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэв.

. . .